УИХ-ын гишүүн С.Жавхлан, УИХ-ын гишүүн асан Г.Уянга нар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах асуудлаар мэдэгдэл хийлээ. УИХ-ын гишүүн асан Г.Уянгын тэргүүлдэг Тусгаар тогтнолын эв нэгдлийн намаас Ерөнхийлөгчийг огцруулах 12 үндэслэлийг боловсруулсан байна. Харин С.Жавхлан гишүүн эдгээр үндэслэлийг дэмжиж байгаа аж.
Тэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах болсон үндэслэлийг тайлбарлахдаа "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчлах далд ажиллагаанд оролцсон. Мөн Монгол улсад үлэмж их татвар төлөлгүй нуун дарагдуулсан Капла нарын этгээдүүдийг хууль зөрчин өршөөж, улсад үлэмж хохирол учруулсан, "Рио Тинто" компаниас байр авсан, давхар дээлийг анх бий болгосон, байнга төвийг сахих бодлого гэгчийг дур мэдэн зарлаж Монгол улсын гадаад бодлогод ноцтой хохирол учруулсан зэрэг үндэслэлд тулгуурлан ийнхүү огцруулах саналыг гаргажээ.
Т.Энхэлээ