Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд "Улаанбаатарын утаа, түүнээс хэрхэн ангижрах" сэдвийн хүрээнд сэтгүүлчидтэй санал солилцож уулзалт хийсэн. Уулзалтад Байгаль орчин ногоон хөгжлийн сайд Д.Оюунхорол мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав тэргүүтэй УИХ-ын гишүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөл оролцож санал солилцсон.
Утааг бууруулах асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэг цаг гаруйн илтгэл тавьсан бөгөөд дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Хоёр цаг үргэлжилсэн энэхүү уулзалт Байгаль, орчин ногоон хөгжлийн сайд Д.Оюунхоролын залхууг ихээхэн хүргэсэн бололтой. Тэрбээр уулзалтын үеэр унтаж байсныг харсан сэтгүүлчид өөр хоорондоо жиг, жуг ярилцаж байлаа. Ямартай ч асуудал нь чухал бус байсан уу, Ерөнхийлөгчийн яриа залхуутай санагдсан уу эрхэм сайдын энэ уулзалтыг үл тоож унтаж буй ийм нэг зураг сошиалд тараад байна.
Утаа гамшгийн ийм хэмжээнд хүрсэн үед салбар хариуцсан сайд нь унтах ч завгүй ажиллах ёстой баймаар. Гэтэл Ерөнхийлөгчийнхөө уулзалтан дээр орж ирээд сайхан унтаж буй нь юуг илтгэнэ вэ?.
Т.Хулан