АН-ын даргын сунгаа үргэлжилж байна. АН-ын даргад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан болон экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр нарын таван нэр дэвшигч өрсөлдөж буй. Нэр дэвшигчид өчигдөр Архангай аймагт ажиллаж, намын гишүүддээ мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Тэд Хөвсгөл, Увс, Ховд, Баян-Өлгий, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгуудад ажиллах үлдээд байна.