Грек дэхь ОХУ-ын элчингийн консулын газрын дарга Андрей Маланиныг Афин дахь гэртээ нас барсан байна. Одоогоор үхлийн шалтгаан нь тодорхой болоогүй байгаа бөгөөд Андрей Маланин нь 55 настай бөгөөд гэртээ ганцаараа амьдардаг байжээ. Тэрээр даваа гаригт болох байсан уулзалтдаа ирээгүй бөгөөд утасдахад хариу өгөөгүй гэнэ. Цагдаа нарыг гэрт нь очиход тэрээр шалан дээрээ үхсэн байдалтай байсан бөгөөд гаднаас нь харахад ямар ч шарх сорви, гэмтэл байгаагүй байна.
Оросын консул Андрей Маланиныг Афин дахь гэртээ нас барсан байхыг олжээ
2017-01-11 10:39:13