8o
Улаанбаатар хот
mobile menu

Жаргалант суманд онц байдал зарлалаа

2017-01-10 13:08:00

Хөвсгөл аймгийн Жаргалант суманд өчигдрөөс эхлэн 4 хоногийн онц байдал зарлалаа.Өвлийн сар гарснаас хойш тус суманд хүйтрэлт, мөстөлт бага хэмжээтэй явагдсаар шар ус, усны түвшин ихсэж Хөнжилийн гол, Мааньт голын дагуух айл өрх, гудамж хороолол усанд автагдсан учраас сумын Засаг даргын захирамжаар онц байдал зарлажээ.

Онц байдал зарласантай холбогдуулан сумын төвийн айл өрхийн 18-50 насны иргэд, техник хэрэгслийн дайчилгааг зохион байгуулж усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байна.

Дайчилгааныхан далан босгох, шуудуу татах, усны урсац түр өөрчлөх  зэрэг ажлыг хийж байгаа ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment