Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ Төрийн ордоны "А" танхимд хаалттай горимоор хуралдаж байна.Тус хуралдаанаар нийслэлийн агаарын болон орчны бохирдол, утаатай хэрхэн тэмцэх тухай асуудлыг хэлцэж байгаа гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж байгаатай холбогдуулж Төрийн ордны зүүн жигүүрийн хөл хөдөлгөөнд хязгаарлалт тавьж, хамгаалалтыг чангатгаад байна.