8o
Улаанбаатар хот
mobile menu

Төмөр замын ажилтан вагонд хавчуулагдан нас баржээ

2017-01-10 11:29:00

Төмөр замын вагон холбогч ажлаа хийж байгаад нас барсан хэрэг гарчээ. Энэхүү хэрэг өчигдөр “Амгалан өртөө”-ний хоёрдугаар зам дээр болжээ. Талийгаач нь Л нь 52 настай байсан бөгөөд туршлагатай холбогч байсан гэнэ. Тэрээр хүнд гэмтэл аваад эмнэлэгт хүргэгдсэн ч гэмтлээ даалгүй нас барсан байна. Мөн тус өртөөний ойролцоо 15 настай охин вагонд шүргүүлсэн мэдээллийг эх сурвалж хэллээ. Түүний биеийн байдал маш хүнд байгаа гэнэ.

Мөн үүнээс гадна өнгөрсөн амралтын өдөр Толгойт өртөө орчимд хоёр оюутан галт тэргэнд дайруулж нас барсан харамсалтай хэрэг мөн гарсан байна. Мөн УБТЗ-ын Тээврийн хяналтын алба ослын талаар ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Ойрын үед  төмөр замын ослын улмаас амь насаа алдсан олон удаагийн хэрэг гарч байгаа бөгөөд түүнийг албаны хүмүүс нууцалж байна. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment