8o
Улаанбаатар хот
mobile menu

Бөмбөг дэлбэлнэ хэмээн сүрдүүлсэн этгээдийг шалгаж байна

2017-01-09 18:32:00

Сүхбаатарын талбайн зүүн талын “Централ Таур”-т Дани улсын иргэн бөмбөг дэлбэлнэ хэмээн сүрдүүлсэн хэрэг дөнгөж сая гараад байна. Хэргийн тухай дуудлагыг цагдаагийн байгууллагад иргэд өгсөн байна. Яг одоо үүссэн нөхцөл байдлаас үүдэн дотор ажиллаж, үйлчлүүлж байсан иргэд нимгэн хувцастай, зарим нь туфли, шаахайтай гудамжинд зогсч байна. Иргэдийг болон сэтгүүлчдийг 200 метрээс дотогт нэвтрэхийг хориглоод байгаа юм. 

Дөнгөж сая Яаралтай түргэн тусламжийн машин болон Онцгой байдлын “Тэсрэх аюултай” гэсэн бичиг бүхий албаны машин ирээд байна. Харин газар дээр байсан иргэдийн хэлж буйгаар тухайн гадаадын иргэнд ямар нэгэн гар буу, тэсрэх бөмбөг гэх мэтийн зэвсэг байгаагүй аж. Эх сурвалжийн мэдээлснээр “Централ Тауэр”-ын 15 давхарт байрладаг Канадын консулын газар луу орохыг хүссэн Дани улсын иргэнийг оруулахгүй гэсний улмаас тэсрэх бөмбөг дэлбэлнэ хэмээн заналхийлжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment