АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Доналд Трампт “Цагаан Ордон” бол гэр бүлийн бизнес хийж үргэлжлүүлэх талбар биш” хэмээн мэдэгдлээ. Тэрээр Трампд АНУ бүхий л улс орны тэргүүн байгууллага бөгөөд бусад орны эрх ашгийг хүндэтгэх ёстой гэв.
Барак Обама мэдэгдэлдээ “Та сонгогдсон л бол энэ дэлхий дээрх хамгийн том байгууллагыг удирдаж байгаа гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй. Төр засаг, байгууллага удирдах хоёрын хооронд асар том ялгаа бий” гэв.
Ерөнхийлөгч Барак Обама энэ үеэр 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын хакерууд оролцож, кибер халдлага өдөөн, турхирсан байж магадгүй гэж мэдээлсэн байна. Энэхүү халдлагын улмаас тааварлашгүй олон сөрөг үр дагаварт хүрсэн. Нээлттэй нийгмийн улмаас мэдээлэл амархан тархаж, алдагддаг болсон хэмээн өөрийн бодлоо илэрхийлжээ.
Харин Доналд Трамп өөрийн твиттерх хуудаснаа “Хэн ерөнхийлөгчийн сонгуулийг ОХУ-ын нөлөөтэй болсон гэж үзэж байна вэ” гэсэн твиттер судалгааг явуулж, Бүгд Найрамдах намаас албан ёсны хариулт өгөөгүй байгаа аж. Доналд Трамп нэгдүгээр сарын 20-ны өдөр ерөнхийлөгчийн суудалдаа албан ёсоор сууж, улс орноо удирдана.
Эх Сурвалж: BBC