8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-01-09 09:31:07

10.00 цагт Улаанбаатар зочид буудлын хойно СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс иргэдтэй уулзалт хийж бодол санлаа солилцож тайлан хурал болно.

11.00 цагт Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Гадаад паспорт, Иргэний цахим үнэмлэхний сунгалт, олголт болон бүртгэлийн үйлчилгээ, зохиогчийн эрхийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.00 цагт Спортын төв ордны дөрвөн давхарын хурлын танхимд Гавьяат тамирчин Б.Гангаамаагийн сэтгүүлчидтэй уулзалт хийнэ. Тэрээр хоёр хоногийн өмнө ирэх байсан ч цаг агаарын байдлаас нислэг нь саатаж, урд шөнө эх орондоо ирсэн байна.

11.00 цагт МҮЭ-ийн “Ажилчин” сувилал байгуулах төсөл хэрэгжүүлэхээр эв санааны хандивын аян зохион байгуулна. Аяны нээлт МҮЭХ-ны 4 давхрын зааланд болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment