8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоо хоногийн өрнийн зурхай

2017-01-09 09:11:28

2017.I.9-2017.I.15

Хонь: Таны сэтгэл санаа тогтворгүй байна. Энэ долоо хоногт та бага зэрэг мэдрэмтгий болсон байж магадгүй нөхцөл байдлыг хэтрүүлж бодож байгаа эсэхээ тунгаагаарай. Долоо хоногийн дундуур санхүүгийн байдал сайжирна. Ажил хэргийн түншүүдтэйгээ үл ойлголцох магадлалтай. Ажилдаа төвлөрөхөд хэцүү байх бололтой. Гэр бүлд зочин хүлээж авахад бэлдээрэй. Сэтгэл гутралаас сэргийлж, агаар салхинд амрахыг зөвлөж байна.

Үхэр: Холилдсон чиг хандлага давамгайлна. Сайн, муу бүхэн ээлжилнэ. Амлалтандаа хүрэх хэцүү байж мэднэ. Ажлаа амжилттай гүйцэтгэхэд тууштай зан чанар дутагдаж байна. Хайртай хүнд тань таны хайр халамж хэрэгтэй. Танд муу санасан хүнээс болгоомжилж, найдваргүй хүмүүст итгэх хэрэггүй. Санхүүгийн байдал бага зэрэг сайжрах боловч санасан хэмжээнд хүрэхгүй.

Хамтатгах: Хэвийн, уйтгартай долоо хоног байх бололтой. Амьдралаа зугаатай болгох гэсэн хичээл зүтгэл чинь талаар өнгөрнө. Гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзаж, дотно яриа өрнүүлж болно. Бизнесийн уулзалт, гэрээ хэлцэл төлөвлөсний дагуу явагдахад анхаар. Санхүүгийн асуудалд санаа зовох хэрэггүй. Бүх юм хэвийн байх болно. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, хоолны дэглэм баримтлах хэрэгтэй.

Мэлхий: Бизнес эрхлэгчид олз омогтой байна. Бусдад үргэлж туслахыг хичээдэг байдал чинь хүндэтгэл хүлээнэ. Хүнд асуудалтай тулгарвал эргэн тойрныхон чинь танд туслахад бэлэн байгааг санаарай. Ажлын ачаалал нэмэгдэх хэдий ч санаа зовох хэрэггүй. Найз нөхөд, танилын хүрээгээ нэмэгдүүлж, цөөнгүй шинэ хүмүүстэй харилцаа тогтоох бололтой. Хэн нэгэн таньд сэтгэлээ илчлэх бололтой.

Арслан: Завгүй долоо хоног. Гэвч хэн нэгэн таны хөдөлмөрийг зохих ёсоор үнэлээгүйгээс болж сэтгэл гонсойх бололтой. Санхүүгийн хэрэгцээ өндөр байхаас шалтгаалж танд мөнгөтэй холбоотой хүндрэл үүснэ. Хосуудын харилцаанд сорилт тулгарна. Ганц бие хүмүүс адал явдалд хэт дурласнаас эрсдэлтэй алхам хийж магадгүй. Эрүүл мэндэд ноцтой өөрчлөлт гарч мэднэ.

Охин: Сонголттой тулгарна. Энэ нь хэцүү бөгөөд амьдралд чинь чухал нөлөө үзүүлэх чухал сонголт юм. Бизнесийн үйл хэрэг, ажил дээр өрсөлдөгчид хүчтэй байхыг анхааруулж байна. Шинэ санал, санаачилгаа хэрэгжүүлэхэд анхаар. Ганц бие хүмүүс олон хүний анхаарлыг татах боловч хэт найдлага тавих хэрэггүй. Санхүүгийн байдал хүндэрнэ.

Жинлүүр: Тайван долоо хоног. Удаан хугацаанд хөөцөлдсөн ажил хэрэг бүтэж эхэлнэ. Хэн нэгний өмнөөс буруутан болох магадлалтай. Харилцан ашиггүй үйл хэрэгт хамтрах хэрэггүй. Санхүүгийн нөхцөл байдал сайжрах боловч шаардлагагүй худалдан авалтыг тэвчээрэй. Эрүүл мэндийн байдал маш сайн байна. Гэр бүлдээ анхаарал халамж тавьж, үр хүүхдэдээ цаг гаргаарай. Тэдэнд таны мөнгө биш хамт байх хугацаа илүү чухал гэдгийг битгий мартаарай.

Хилэнцэт: Ажил хэрэг бүтэмжтэй байна. Санаснаараа ажлаа амжуулах боломж бүрэн байна. Өөртөө итгэлтэйгээр ажилдаа шамдан ороорой. Найз нөхдөө болон гэр бүлдээ анхаарал тавих хэрэгтэй. Таны уйгагүй зүтгэсний үр дүнд гэр бүлийн харилцан ойлголцол батжина. Санхүүгийн байдал сайнгүй байна. Эрүүл мэндийн байдалдаа санаа тавьж, нарийн шинжилгээ өгөхөд буруудахгүй.

Нум: Бодолтой байх хэрэгтэй. Хэрвээ өдөр тутмын амьдрал болон хайр дурлалын асуудлаа зохицуулж чадахгүй бол ирээдүйн төлөвлөгөө зорилгод саад учрах болно. Зорилгодоо хүрэхийн төлөө тэмц. Сайн удирдах чадвар аз хоёр хосолсны ачаар та амжилтанд хүрэх болно. Ганц бие хүмүүсийг романтик учрал таныг хүлээж байна. Сэтгэцийн эрүүл мэндээ шалгуулахад гэмгүй.

Матар: Ажлын байран дээр стресс бухимдал их байна. Танд хэрэгтэй ганц зүйл хүч чадал мэт санагдаж магадгүй. Шинэ танилууд чинь ирээдүйн тань шинэхэн сайн хамтрагч, найзууд ч болж магадгүй. Долоо хоногийн сүүлийг өөрөө өөртөө цаг гарган аль болох романтикаар өнгөрүүлэхийг хичээгээрэй. Хэрвээ та ганц бие бол шинэ харилцаа үүсгэхэд тохиромжтой цаг байх болно.

Хумх: Долоо хоногийн эхээр сэтгэл хөдлөлдөө хэт автах хандлагатай. Үгүйлэн санасан хүнтэйгээ эргэн холбогдож уулзах хэрэгтэй. Хайр дурлалын харилцаанд эргэлзээ үүснэ. Хумхынхан бол төрөлхийн өрсөлдөөнт хүмүүс. Энэ нь тэдэнд өөрсдийгөө шахаж, оюун ухаанаа хөгжүүлэхэд нь тус нэмэр болдог. Ажил дээр өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Эрүүл мэндэд санаа зовох хэрэггүй.

Загас: Ажлын бүтээмж өндөр байна. Нөхцөл байдалдаа тааруулж аливаад дасан зохицох хэрэгтэй. Боловсролдоо анхаарал хандуулах шаардлага тулгарна. Хайр дурлалын асуудалд үл ойлголцол үүсэх боловч хэсэг хугацааны дараа бүх зүйлийн учир тайлагдана. Ганц бие хүмүүсийн сэтгэл татах чадвар өндөр байх тул хостой болох боломжтой. Санхүүгийн бололцоондоо тохируулан эд зүйл худалдаж авах хэрэгтэй. Хүнээс мөнгө зээлэх хэрэггүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment