8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Алтангэрэл: Баянхошуу, Долоон буудалд амьдардаг хүмүүс эрүүл байна гэсэн ойлголт байхгүй

2017-01-09 09:15:00

Урт болон богино хугацааны 10-20 жилийн системтэй хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байж бид утаанаас сална.

Байгаль орчин, утаа, агаарын бохирдлын чанарын чиглэлээр судалгаа хийдэг “Ногоон титэм” лабораторын судлаач Б.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Хэдэн жил агаарын бохирдлын чанарын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж байна вэ. Судалгаа явуулж байхад нийслэл хотын аль дүүргийн хаана илүү их утаатай, бохирдол ихтэй байна вэ?

-Баярлалаа. Юуны өмнө танай сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Манай “Ногоон титэм” компани утаа, агаарын бохирдлын агаарын чанарын чиглэлээр судалгаа хийгээд хоёр жил болж байна. Нийслэл хотод утаагүй хэсэг, үүнд хордохгүй хүн гэж байхгүй болж. Яагаад гэвэл нийслэл хотын төвийн хэсэг болон алслагдсан гэр хороололд утаа маш их агаар бохирдол гэж гамшгийн хэмжээнд хүрээд байна. Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт хамгийн их бохирдолтой. 

-Агаарын бохирдлын чанарын индексийг хэрхэн судалдаг юм бэ. Бидний мэдэхээр улаан шар, улбар шар гэж таван өнгөөр ангилж үздэг. Эдгээр өнгөнүүдийг тодорхой тайлбарлаж өгнө үү?

-Байгаль орчны яамны сайдын 2014 оны тушаалаар Агаарын бохирдлын чанарын индексийг таван өнгөөр ялгаж эхэлсэн. Агаарын бохирдлыг чанарын индексийг NO2 буюу азотын давхар исэл,  SO2-нь хүхрийн давхар исэл, CO нүүрсний хүчил дутуу исэл, агаарын чийгшил, температур, даралт зэргийг харьцуулж судалгаа хийдэг. ДЭМБ болон АНУ-ын байгаль орчноо хамгаалах агентлагаас гаргасан агаарын бохирдлын индекс гэж байдаг. Энэ нь агаарын чанарын индекс нь 50 болон түүнээс доош байвал хэвийн хүн амьдарч болно, 300 ба түүнээс дээш бол их бохирдолтой гэж үзсэн байдаг. Улс орны агаарын чанарын индекс харилцан адилгүй байна. Харин манай улсын хувьд агаарын бохирдол нь 500 болон түүнээс дээш гарвал бохирдолтой гэж үздэг. Агаарын чанарын индексийн ялгасан өнгөний хүснэгт байдаг. Энэ хүснэгтээс харахад нийслэл хотын агаарын бохирдол хэр байгаа, ямар хэмжээнд байгаа нь харагдана. Зарим дүүргүүдэд 600-900, Баянхошуу, Долоон буудал, 100 айл, Баянбүрдэд агаарын бохирдол 2500 гарчихсан тэнд амьдардаг хүмүүс эрүүл байна гэсэн ойлголт байхгүй.

Манай нийслэл хотын хувьд сая гаруй хүнтэй хааш хаашаа 20 метр үргэлжилсэн хот шүү дээ. Бээжингийн хажууд бол Засгийн газраас шийдвэл шийдчих асуудал.

-Утаанд агуулагдах хорт хий, бодисын талаар мэдээлэл өгнө үү?

-Манай улс агаарын бохирдол нь 500 болон түүнээс дээш болоход бохирдолтой гэж байна шүү дээ. Гэтэл зарим газруудад өдөр бүрт 1000-аас дээш үзүүлэлт гарч байна. Утаанд агуулагдах тоосжилтийн индексээр манай улс агаарын бохирдолтой улс орнуудад нэлээд дээгүүрт ордог. 

-Манай улсын хувьд агаарын бохирдолтод хамгийн их нөлөөлж буй хүчин зүйл юу байна вэ?

-Улс орны агаарын бохирдол бүгд өөр өөр шалтгаан, нөлөөлөх зүйлстэй. Жишээ нь бидэнд хамгийн ойр Бээжингийн хувьд аваад үзэхэд агаарын бохирдолын гол эх үүсвэр нь том том үйлдвэр. Хятадын Засгийн газрын хүрээнд үүнд дорвитой арга хэмжээ авч байгаа хэдий ч 20 сая хүнтэй, 300 гаруй км үргэлжилсэн хотжилт буюу үйлдвэржилтийн бүс байна. Энэ хэмжээний том хүчин зүйлийг зохицуулж арга хэмжээ авахад хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө, цаг хугацаа их шаардана. Манай нийслэл хотын хувьд сая гаруй хүнтэй хааш хаашаа 20 метр үргэлжилсэн хот шүү дээ. Бээжингийн хажууд бол Засгийн газраас шийдвэл шийдчих асуудал.

-Өнгөрсөн сард эцэг, эхчүүд нэгдэж утааны эсрэг жагсаал хийж Засгийн газар болон нийслэлд хэд хэдэн шаардлага хүргүүлсэн. Эдгээр шаардлагын хариу ирсэн үү?

-Одоогийн байдлаар албан ёсны ямар ч хариу ирээгүй байна.

-Дараагийн жагсаалын тов гарсан байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Утааны эсрэг эцэг, эхчүүд төдийгүй нийслэл хотод амьдарч байгаа хүмүүсийн жагсаал зохион байгуулж өмнөх жагсаалаар шийдвэрлэх хэд хэдэн шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Үүний хариу өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Тиймээс бид дараагийн жагсаалаа хийхээр төлөвлөсөн байна. Энэ сарын 28-ний өдөр жагсаана. Дээрх шаардлагын хариуг нэхнэ.

Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэлээ гээд агаарын бохирдол хэдэн хувиар буурч байгаа юм. Энэ талаар хийсэн судалгаа шийдвэр гаргасан хүмүүс байна уу. Байхгүй. Энэ мэтчилэн судалгаа, үндэслэл муутай зүйл хиймээргүй байна. Ямар ч тооцоогүй шийдвэр гаргаж байна.

-Энэ сарын 1-нээс эхлэн агаарын бохирдлыг буруулах зорилгоор нийслэл хотын гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэ хэр оновчтой шийдвэр вэ?

-Агаарын бохирдлыг буруулах шийдвэрийг 12 дугаар сарын сүүлээр гаргаж, нэг сараас хэрэгжүүлж эхэлж байгаа нь учир дутагдалтай. Ихэнх гэр хорооллын айлууд өвлийнхөө нүүрс, түлээг бэлтгээд авчихсан.  Ийм үед цахилгааны шөнийн тарифыг тэглэх нь зөв шийдвэр биш. Нүүрсээ бэлдээд авчихсан айл халаагуур авах гэхээс илүү  худалж авсан нүүрсээ түлэхийг илүүд үзнэ. Халаагуур авах боломжтой айл хэр байгаа, халаагуурын гаалын татварыг чөлөөлсөн үү гээд маш олон зүйлийг давхар судалж үзэж үндэслэлтэй зүйл хиймээр байна. Яахаар ингэж онцом шийдвэр гаргадаг байна. 2008 онд Дэлхийн банк монголд судалгаа хийгээд агаарын бохидлоос гарахын тулд урт хугацааны төлөвлөгөө хэрэгтэй. Гэхдээ эхний ээлжид богино хугацааны төлөвлөгөө хэрэгтэй энэ нь утаагүй зуух гээд тухайн үед Засгийн газартай хэлэлцсэн. Гэтэл богино хугацаа гэсээр өнөөдөр 8 жилийн нүүр үзэж байна. Агаарын бохирдол, утаа багассан зүйл байхгүй байна. Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэлээ гээд агаарын бохирдол хэдэн хувиар буурч байгаа юм. Энэ талаар хийсэн судалгаа шийдвэр гаргасан хүмүүс байна уу. Байхгүй. Энэ мэтчилэн судалгаа, үндэслэл муутай зүйл хиймээргүй байна. Ямар ч тооцоогүй шийдвэр гаргаж байна.

-Агаарын бохирдлын буруулах зорилгоор утаагүй зуух, утаагүй түлш энэ тэр гээд маг их хэмжээний мөнгө зарлагадсан хэрнээ утаа нь багасах биш ихэсч байна гэж ярьж, үзэх хүн болон байна. Энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байгаа хүний хувьд агаарын бохирдлыг буруулахын тулд ямар арга хэмжээ авбал үр дүнтэй юм бол?

-Гэнэт огцом шийдвэр гаргавал утаа, агаарын бохирдол арилахгүй. Урт болон богино хугацааны төлөвлөгөөтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бол сонгуулиас сонгуулийн хооронд шийдвэр гаргаж байна. Нэг үгээр хэлбэл агаарын бохирдлыг буруулах зорилгоор сонгуулиас сонгуулийн хооронд хийсэн ажил утааг буруулахгүй, хий дэмий мөнгө зарлагадаж байна.

Харин урт болон богино хугацааны 10-20 жилийн системтэй хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байж бид утаанаас сална.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ТИЙМ ШҮҮҮ
2017/01/09 103.212.119.86
Зочин
Агаарын бохирдлоос салахгүй бол эрүүл монгол хүн байхгүй боллоо, шалны халаалт хэрэглэх хэрэгтэй
2017/01/09 202.131.245.234
Unen
Unen unen
2017/01/09 27.123.214.124
зочин
шийдвэр гаргах шатны байгууллага, хүмүүст агаарын бохирдлыг ариглах чин хүсэлт сэтгэл байхгүй иргэд нь үхэж байхад тоохгүй л улс даа новшнууд
2017/01/09 43.242.242.52
эмч
Яг үнэн хэллээ. Тэд хамгийн их эрэсдэлтэй БОЛОВЧ Улаанбаатарын ихэнх иргэд эрүүл байна гэсэн ойлголт байх хэрэгггүй
2017/01/09 119.40.103.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment