8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Батсуурь: Эцэг, эхчүүдээс нь ганц нэг бяруу тоншоод, хүүхдийнх нь хоолных нь асуудлыг шийдвэрлэ л дээ

2017-01-08 11:30:00

Аймаг,  нийслэлийн  ИТХ-ын дарга, Засаг дарга нарын  семинар Төрийн ордонд хоёр өдөр болж өндөрлөсөн. Төсөв мөнгөний хүндрэлтэй цаг үед уулзалдсан аймаг, хотын удирдлагууд, энэ удаа Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсон. Мөн  энэ үеэр салбар салбарын сайд, дарга нартай уулзаж, аймаг орон нутагтаа тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай ярилцсан юм.

Хөдөө орон нутагт боловсролын салбартай холбоотой асуудал их байгааг аймгийн Засаг дарга нар хэлж байсан. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ганболд, Сүхбаатар аймгийн Засаг дарга Э.Энхтөр нар аймгийнхаа сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж, шинэ барилга байгууламжийн асуудал, дутуу барьсан, он дамжсан царцсан барилгуудыг хэрхэн шийдвэрлэх талаар асууж, сураглаж байв. Мөн хөдөөд залуу багш нарын мэдлэг, ур чадвар хангалтгүй байна. Хувийн хэвшлийн цэцэрлэгийн хувьсах зардлыг нэмэх боломжой юу. Улсын  цэцэрлэгийн хүүхдийн хоолны асуудлыг шийдэхэд төсөв мөнгө хүрэлцэхгүй байна үүнийг шийдэх боломж байна уу гэсэн асуулт тавьсан юм. Хариуд  нь БСШУЯ-ны сайд , Ж.Батсуурь хариулт өгөв. Тодруулбал, Эрхэм сайд Ж.Батсуурь хэлэхдээ “Төсөв хүндрэлтэй байгаа учраас цэцэрлэгийн хүүхдийн хоолны асуудлыг аргал гэдгийг эндээс манай дарга  нар хүртэл хэлж байна. Тэр хүүхэд гэртээ байсан ч, цэцэрлэгт байсан ч хоол иднэ.  Тиймээс төсөв, мөнгө нь хүрэлцэхгүй байгаа бол эцэг, эхчүүдээс нь  ганц нэг бяруу тоншоод, хүүхдийнх нь хоолных нь асуудлыг шийдвэрлэ л дээ” хэмээн гудамжинд яваа хэн нэгэн шиг хариулт хэлсэн нь Засаг дарга нарын доог болов.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Чулуудай
Зов ШУУ дээ бусад аймаг сум нь эцэг эхээс дутагдсан зарим зуйлийг гаргуулаад хуухэдуудээ сургаж болоод бн
2017/01/08 59.153.115.22
202
medrel
2017/01/08 202.9.40.17
ээгий
Мэргэжлийн засгийн газар аргагүй ээ
2017/01/08 202.126.91.87
МАН БОЛИОЧ
МАН НААД ТЭНЭГ САЙДУУДАА ОГЦРУУЛААЧ.УРЬД НЬ ЭРДЭНЭБАТ, ЧОЙЖИЛСҮРЭН НАР АРД ТҮМНЭЭ ДОРОМЖЛООД БАЙСАН, ХААНА ХАРИУЦЛАГА ТООЦСОН БЭ? НААД БАЛАЙ ДҮНХҮҮ САЙДУУДАА ОГЦРУУЛ.
2017/01/08 202.179.29.201
Urnaa
Yanaa yag altanhuyag erunhii said shig hun yumaa neere.ene hun yabtsgyiee
2017/01/08 150.129.143.151
  • Recent
  • Most Read
  • Most Comment