8o
Улаанбаатар хот
mobile menu

Ээж, аавууд Засгийн газрыг шүүхэд өгчээ

2017-01-08 13:40:00

Иргэн Ц.Пүрэвхүүгийн санаачлагаар “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо” байгуулагдсан. Энэхүү холбооны санаачлагаар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-нд  утааны эсрэг тайван жагсаал зохион байгуулж, төр засагт шаардлага хүргүүлээд байгаа юм. Тус холбооноос  энэ удаад шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Энэ талаар Утааны эсрэг ээж, аавуудын холбооны дарга Ц.Пүрэвхүү “Бидний бяцхан үрсийн эрүүл мэндийг үл хайхарч, шаардлагатай арга хэмжээг авалгүй цаг алдсан Засгийн газрын өндөр албан тушаалтнууд хариуцлагаа хүлээх ёстой. Өдий 15 жил өнгөрчихөөд байхад утааг арилгаагүйгээс болж хэдэн мянган үрс амиа алдаж, өвчинд шаналсаар ирсэн. Үүний хариуцлагыг хэн ч хүлээдэггүй байдлыг таслан зогсоох ёстой. Хэвлий дэх үрээ алдаж, нулимсаа арчиж шаналахаас өөр яах ч сонголтгүй үлдсэн ээжүүдийнхээ төлөө бид Засгийн газрыг шүүхэд өгч байна. Утаанаас үүдэлтэй өвчлөлд өртөж эмнэлэг, эм тарианд зарцуулсан мөнгөө ээж нар Засгийн газраас нэхэмжилж авах болно.

 

Бид орлогынхоо талыг нь утаанаас болж эмнэлэгт зарцуулж байхад, утааг арилгах нэрээр улс төрчид 200 гаруй тэрбум төгрөгийг үр дүнгүй цацаж суусан. Тиймээс бид нөхөн олговорыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд иргэдээ элэг барьдаг, иргэд нь сэтгэл санаа, бие махбодь, мөнгөөрөө давхар давхар хохирдог байдалд цэг тавихын төлөө ээжүүдээ бидэнтэй нэгдээрэй. Эмнэлэг, эм, эмчийн үзлэгт зарцуулсан мөнгөний баримтуудаа цуглуулаарай. Ажил хийсэн бол хичнээн хэмжээний орлого олох боломж байснуудаа тодорхойлох бэлтгэлээ дор бүрнээ базаагаарай” хэмээжээ

Монгол улсын хэмжээнд агаарын бохирдлоос үүдэлтэй ханиад хатгаагаар жилд 104 мянган хүн нас бардаг байна.  Мөн иргэд бохирдлоос үүдэлтэй өвчин эмгэгийн эмчилгээнд жилд 77 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан судалгааг утааны эсрэг ээж, аавуудын холбооноос гаргасан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Гэр хороололд, инжинерийн шугам сүлжээг нь л тавиад өгчихвөл, төр засгаас шаардаад байх юм алга. Төр хийх ёстой юмаа хийхгүйд л бид, өвчлөөд, үхээд, гомдоод, жагсаад байгаа юм.
2017/01/09 203.91.115.45
irgen
Zuwduu. Tuushtai temtsere. Mini bie demjij ba. Biti uls turjuud mongo awaad alga bolchoroi.
2017/01/08 202.126.89.199
  • Recent
  • Most Read
  • Most Comment