8o
Улаанбаатар хот
mobile menu

Туна загас 640 мянган ам доллараар зарагджээ

2017-01-08 12:40:00

Шинэ оны дараах арилжаа дээр Номхон далайн асар том цэнхэр туна загас өндөр үнээр зарагдсан тухай The Guardian сонин мэдээлжээ.

Аомори мужийн эрэг хавиас баригдсан 212 кг жинтэй загас Цүкизи захын дуудлага худалдаагаар 2 сая иенаар (640 мянган доллар) зарагджээ. Гэсэн хэдий ч XXI зууны дээд амжилтыг энэ удаа эвдэж чадсангүй. 2013 онд 155 сая иенаар (1,3 сая доллар) зарагдсан загас хамгийн өндөр үнэ хүрсэн лот хэвээр үлдлээ.

Токиогийн төвд байрласан Цукизи нь Японы нийслэлийн жуулчлалын гол газруудын нэг болсон ба дэлхийн хамгийн том загасны зах юм. Тэнд өдөр бүр 2000 тонн загас зарагддаг. Шинэ жилийн дараах дуудлага худалдааг их чухалчилдаг. Туна загасны үнээр ирж буй он эдийн засгийн талаасаа ямаршуухан байхыг тодорхойлдог ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment