8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-01-07 11:57:26

11.00 цагт нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Захирагчийн ажлын алба, Авто тээврийн үндэсний төв, Замын цагдаагийн алба, МШУТ, нийслэлийн Татварын газрын хамтарсан ажлын хэсэг Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, хугацаа, байршил зэрэг асуудлуудын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Сүхбаатарын талбайд “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөг болно.

12:30 цагт Спортын төв ордны хурлын танхимд Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа Антарктид тивийн ноён оргил Винсон Массив (4897 м)-т гарсан талаараа мэдээлэл хийнэ.

16.00 цагт Аллержи Мед эмнэлэг дээр Монгол Улсын засгийн газар Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирүсийн устгах эм уугаад эмчлэгдсэн иргэдийн уулзалт, өдөрлөг болно. 

17.00 цагт ДБЭТ-т Л.Мөрдоржийн “Хөхөө намжил” дуурийг тоглоно. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Дуурь бүжгийн эрдмийн театртай хамтран хүүхдүүдэд сонгодог урлагийн боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллаж эхлэлээ. Дуурийн нээлтэд тус театрын болон НХГБХГ, НБГ-ын удирдлагууд оролцоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment