8o
Улаанбаатар хот
mobile menu

Дөрвөн настай хүүг заазуурдаж хөнөөсөн ӨРГӨНТАЛ гэж хэн бэ

2017-01-07 13:39:00

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд өнгөрсөн сарын 30-31-нд шилжих шөнө эхнэр болон гэрт нь байсан дөрвөн настай хүүг заазуурдан хөнөөж, дагавар хүүхдээ хүнд гэмтээсэн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хорчин зүүн үзэмчин хошууны иргэн Өргөнтал гэгч энэ ноцтой хэргийг үйлдсэн юм. Уг хэргийг үйлдсэн Өргөнтал гэж хэн вэ. 

СЭЖИГТЭН ӨРГӨНТАЛ ГЭЖ ХЭН БЭ

1971 оны нэгдүгээр сард ӨМӨЗО-ы дээр дурдсан хошууны Улиастай балгаст төрсөн өдгөө 46 настай Өргөнтал бүрэн дунд боловсролтой, хятад, монгол хэлний орчуулагчаар ажилладаг аж. Манай улсад анх 2007 онд орж ирсэн бөгөөд “Жигүүр гранд”, “Бэрэн” зэрэг компанийн хятад ажилчдын орчуулагчаар ажиллаж байж. Хамгийн сүүлд тэрбээр Хятадын хөрөнгө оруулалттай уул уурхайн чиглэлийн “Хуа Ди” гэх компанид орчуулагч байсан гэнэ. Тус улсын хууль сахиулах байгууллагаас манайд ирүүлсэн мэдээллээр Өргөнтал гэгч өвөрлөгч эр нутагтаа ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй аж.

Хэрэг гарсан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны байрыг тэд түрээслэн амьдарч байсан бөгөөд сард хоёр сая гаруй төгрөгийн орлого олдог гэдгээ найз нөхөд, хөршүүддээ ярьдаг байжээ.

Манай улсын хуулиар гадаадын иргэнтэй гэр бүл болоход нэлээд чанга шалгууртай байдаг учраас гэрлэлтээ батлуулснаас хойш хоёр жил орчмын дараа буюу 2016 оны тавдугаар сард Монгол Улсад нэг жилийн хугацаагаар оршин суух зөвшөөрөл авсан байж. Түүнээс өмнө өөр ангиллын виз авч манай улсад орж ирдэг байсан гэнэ.

Сэжигтэн Өргөнталыг яллагдагчаар татан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар, өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, хоёр буюу түүнээс олон хүнийг хөнөөсөн, 96 дугаар зүйлд заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан хэмээн буруутгаж буй юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
яаж ч байсан
яаж ч байсан Монголд ял эдлүүлж ясыг нь цайлгах хэрэгтэй
2017/01/12 202.9.41.195
гоёо
энэ хужаанууд арай дэндэж байнаа.
2017/01/08 103.23.51.3
irgen
Odoo Urguntsetseg bolson...
2017/01/07 202.21.106.130
ss
naadah chine amid garch irehgui bh uu
2017/01/07 119.40.97.88
Ter bol hyatad aluurchin
Mgl
2017/01/07 79.78.132.39
Би
Энэ удаа олигтойхон шийтгэл өгөхгүй бол монгол хүний амь өртөггүй болох нь.Элбэгдорж,Бат-Үүл хоёрыг шүүх таслах ажиллагаанд нөлөөлүүлэхгүй байх юмсандаа.Шийтгэл чанга байх хэрэгтэй.
2017/01/06 203.91.117.8
ZOCHIN
INDONESIA SHIG L HATUU BAI.MONGOL BOL TOM ULS GEJ MEDRUUL
2017/01/06 103.57.94.243
1
aldaj bolohgvi gyndand tamlaj al
2017/01/06 202.9.40.204
1122
al muu hujaag no sh ireedvirvv ih buugaar buudsan hujaa ed narkig vter t rgen nutag butsaaj hilee haa 61say tolgoi mal baihad gazar doorhi baylag baihad bolno bid vnetei oldson tusgaar togt oloo hamga
2017/01/06 139.5.218.240
Иргэн
Монголийн шоронгийн атаман баагий нар новшийн муу өвөр монголийг амьтан болгоод.алах хэрэгтэй
2017/01/06 112.72.11.101
ganzorig
Tsaaz ug
2017/01/06 188.96.116.67
hh
yaltan soliltsoogoor hujaaru yavchihna da manai huuli gj yadarsan ard tumendee changa byachuudad bol uilchildeggui shuudee
2017/01/06 202.179.16.49
Ззззззз
Цаазал
2017/01/06 75.27.63.109
gants
25 jil chanagad hii aris tendee hatna
2017/01/06 202.70.46.229
  • Recent
  • Most Read
  • Most Comment