8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн шилдэг хүүхдүүд маргааш тодорно

2015-12-21 12:16:00

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/852 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн Шилдэг хүүхэд шалгаруулах” журмын дагуу Нийслэлийн 2015 оны “Шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг 2015 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 13:00 цагт Улаанбаатар чуулгад зохион байгуулах гэж байна. Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг Шилдэг манлайлагч, Шилдэг оюунлаг, Шилдэг бүтээлч, Шилдэг тамирчин, Шилдэг авьяаслаг  гэсэн 5 номинациар тодруулна. Энэ жилийн шалгаруулалтанд сургууль, дүүргийнхээ шилдэг гэх 506 хүүхэд оролцсон байна. Дүүргийн “Оны шилдэг” хүүхдээр  45 хүүхэд шалгарч “Нийслэлийн шилдэг хүүхэд”-д нэр дэвшснээс 5 хүүхдийг шалгаруулах юм.   Энэхүү ёслолын үйл ажиллагаанд нийслэлийн удирдлагууд,  болон олны танил алдартай хүмүүс оролцож  шилдэг хүүхдүүдэд шагнал гардуулна. Түүнчлэн нийслэлийн Шилдэг хүүхдээр шалгарсан 2013, 2014 оны хүүхдүүд оролцож, 2015 онд нэр дэвшсэн 45 хүүхдэд амжилт хүсэх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл