Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Л.Гантөмөрийн сонгуулийн ажлын албанаас шинэчилсэн бүртгэлийг энэ сарын 15-ны өдрийг хүртэл сунгах саналаа намын дарга З.Энхболдод хүргүүлжээ. Тус сонгуулийн ажлын алба намын шинэчлэлийн үйл ажиллагаанд гишүүдийнхээ дийлэнх олонхийг идэвхтэй оролцох боломжоор хангах ёстой хэмээн үзэж, шинэчилсэн бүртгэлийн хугацааг сунгах хүсэлт гаргасан байна.
Түүнчлэн шинэчилсэн бүртгэлд нийт 180 мянган гишүүдийг хамруулснаар намын даргын сунгаа, улмаар түүний дараа үргэлжлэх Үндэсний зөвлөлдөх хороо, нийслэл, аймаг, дүүрэг, сумдын намын хороодын гишүүдийн сонгуульд гишүүдээ өргөнөөр оролцуулах боломж нээгдэнэ хэмээн үзэж байгаагаа уг штаб үзэж байгаа аж.
Т.Энхэлээ