Олон улсын улс төр шинжээчид Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Парк Гын Хэг огцруулсан явдал, түүнийг тойрсон дуулиан шуугиан эцэс болж, улс орныг тогтвортой хөгжил рүү хөтөлж, ардчилсан нийгмийн үнэт зүйлийн баталгаа болсон гэж үзэж байна.
Сөүл хотын төвд арванхоёрдугаар сарын 3-ны өдөр олон нийтийн жагсаалд 1.7 сая иргэн 320.000 гаруй цагдаагийн албан хаагчид оролцож байжээ. Харин арванхоёрдугаар сарын 9-ны өдөр “импеачмент” санал хураалт авч түүнийг албан үүргээс чөлөөлсөн.
Хэргийг шалгаж буй прокурорын багаас Үндэсний зөвлөл Пак Гын Хэтэй холбоотой хэргийн талаар үнэн зөвийг гэрчлэх гэрчийг хайх ажилд анхаарч байгаа гэв. Түүнийг авлига, хээл хахуулийн асуудалд нэр холбогдож, өөрийн сайн найз, зөвлөх асан Чой Сүн Силд төрийн нууцад хамаарах бичиг баримтыг задруулж, нэр хүндээ ашиглан хууь бус аргаар хандив цуглуулсан хэмээн олон нийт жагсаж, цуглааныг эхэлсэн ч 2014 онд болсон Севол хөлөг онгоцын ослын үед анхаарал хандуулалгүй, өнгөрсөн асуудал сөхөгдөж гарч ирсэн.
Иймд дээрх асуудалтай холбоотойгоор пүрэв гарагт ерөнхийлөгч Пак Гын Хэгийн нарийн бичгийн дарга асан Ан Чон Бум болон бусад нэр бүхий ажилтануудаас мэдүүлэг авч, гэрчээр дуудан шүүхийн зөвлөлийн 9 гишүүн эцсийн шийдвэрийг гаргахаар зориж байгаа аж. Чой Сүн Силийн хэргийг нэгдүгээр сарын 10-ны өдөр эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Дээд шүүхийн дарга энэ сарын эцсээр гэхэд Чой Сүн Сил, Пак Гын Хэ нарт холбогдох хэргийг эцэслэн шийдэх бөгөөд сөрөг хүчнийхэн одоогийн ерөнхий сайд Хванг Кёо Аныг шинээр ерөнхийлөгчийн суудалд суух магадлалтай хэмээн үзэж байна.
Эх сурвалж: asia.nikkei.com