8o
Улаанбаатар хот
mobile menu

“Энержи Ресурс” ХХК 200 ажилчидаа нэг өдөр халж, заримыг нь хүчээр Солонгос руу явуулжээ

2015-12-21 09:50:00

“Энержи Ресурс” компани 200 гаруй хүнээ нэг дор ажлаас халжээ.  Тухайн ажилчидаа үндэслэлгүйгээр халсан төдийгүй, сул зогсолтын мөнгөө сүүлийн дөрвөн сар авч чадаагүй байна. Тодруулбал тус компанийн уулын олборлолтын хэсэг энэ оны долдугаар сарын 1-ээс хойш үйл ажиллагаагаа зогсоосон байна. Үүнтэй холбогдуулан 200 гаруй уурхайчнаа өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн цомхотголд оруулж, халах болсноо мэдэгджээ.  Энэ талаар халагдсан хүмүүсийн төлөөлөлөөс ямар шалтгаанаар нэг дор 200 хүнийг халсан шалтгааныг тодрууллаа.

Эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Ганболд: Уурхайн ажилчид ингэж золиос болох ёсгүй

Манай компани нийт 600 гаруй ажилчинтай.  Гэнэт л 200 хүнийг ажлаас халсан. Ажлаас чөлөөлсөн шалтгаанаа цомхотгол гэсэн. 20 хүнийг цомхотгосон бол яах вэ гэхэд 200 хүнийг шууд л халсан. Өмнөх компаниудын гашуун туршлага байгаа ш дээ. Тийм учраас асуудлаа тавьж, хамтдаа ярилцаж шийдвэрлэе гэсэн байр суурьтай байгаа. Уурхайн ажилчид ингэж золиос болох ёсгүй. Энержи Ресурс компани уурхайчдыг дорд үзэж шууд цалин мөнгийг өгөхгүй халж байна.

Засварчин А.Даваахүү: Ажлаас халах мэдэгдэх хуудсыг тухайн хүмүүсийн Фэйсбүүк хаягаар нь явуулсан

Би энэ компанид 4,5 жил ажилласан. Ажлаас 200 хүнийг халах болсоноо нэг өдөр мэдэгдсэн. Биднийг нэг нэгээр нь дуудаж оруулаад удирдлагууд, хүний нөөцийн бүх хүмүүс сууж байгаад биднийг гарын үсэг зуруулсан. Хамгийн гол нь үүнийгээ тайлбарлахдаа ажлын орон тоог цөөрүүлж байна гэсэн. Ажлаасаа халагдсаны дараагаар нэлээд их хүмүүс Солонгос руу ажил хийхээр явсан. Компаниас тулгаж та нар гадаад дотоод явж газар үз, яв гэсэн. Намайг ч мөн яв гэсэн. Би ч явах боломжгүйгээ удирдлагууддаа хэлсэн. Гэтэл Хүний нөөцийн захирал Батболд гэж хүн чи явбал дээр байсан юм даа гэж хэлж байсан. Үүний дараа Солонгос руу явсан хүмүүсийн араас ажлаас чинь халлаа гэсэн мэдэгдэх хуудсыг тухайн хүмүүсийн Фэйсбүүк хаягаар нь явуулсан. Зарим мэдэгдэлээ хүлээж аваагүй хүмүүсийг албан хүчээр гэрийн хаягаар нь хүргэж өгсөн.

“Энержи Ресурс” компанийн Эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн ТУЗ-ийн гишүүн Б.Үнэнсайхан

- Би энэ компанид 5 жил ажилласан. Манай компани ийм шийдвэр гаргаж 200 хүнийг халсанд маш их харамсаж байна. Биднийг долдугаар сарын 01-ээс амраасан. Тухайн сард сул зогссоны 60 хувийг өгсөн. Харин наймдугаар  сараас эхлэн 60 хувиа өгөөгүй. 10 сараас эхлэн нийгмийн даатгалыг чинь цалингийн доод хэмжээгээр төлнө гэсэн. Үүнийг бид нар эсэргүүцсэн. Анхандаа та нарыг халахгүй, ажлын байрыг чинь хадгална гэж байсан ч шууд л халсан. Халагдах болсоноо мэдсэний дараагаар ҮЭ байгуулагдаад хууль дүрмийн дагуу явъя гэтэл “Та нар чимээгүй байж бай. Олгоо хагаравч тогоон дотроо шийдье” гэсэн хариу өгсөн. Одоо албан хүчээр Солонгос явуулсан залуус хохирч байна. Баахан өр зээл тавиад явсан. Одоо өрөө ч төлж чадахгүй байна. Солонгост хавар сайн ажил олддог гэнэ. Намар өвлийн цагт ажил олдодгүй юм байна яах вэ гээд ярьж байна. Үнэхээр хэцүү байдалд ороод байна. Энержи Ресурс компани “Манай компанийн үнэт баялаг бол хүн” гэж хэлдэг. Гэтэл нэг дор 200 хүнийг халж болох уу. Одоо бид нарт ажлаас халах мэдэгдэх хуудас  ирсэн. Энэ мэдэгдэх хуудасны хугацаа ирэх нэгдүгээр сарын 04-ны өдөр дуусна.

Компанийн зүгээс дээрх үүссэн асуудлыг арванхоёрдугаар сарын 30-ны дотор шийднэ гэж мэдэгджээ. Гэвч уурхайчид эл хугацааг хүлээхгүйгээс гадна асуудлыг нааштайгаар шийдэхгүй бол тэмцлийн бүхий л хэлбэрийг сонгоно гэлээ.

Тэд өнгөрсөн тав дахь өдрөөс эхлэн компанийн байран дээр суулт зарлах юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Unen ug ih tsuuhun bna, evlelden negdeh n hunii erh. Gevch iim hudlaa yum yariad yavj bga n haramsaltai yum
2015/12/23 103.17.108.42
Эдийн засаг чинь тэр Ганбаатар, Уянга нараас чинь болоод элгээрээ хэвтчихээд байна.Тэгээд яахийн зүгээр цалин өгөх мөнгө нь ч алга.сдакуудаа
2015/12/23 103.17.108.42
чи
би гэдэг хунтэй санал нэг бна унэхээр уунээс оор арга бхгуй. гадаадын уул уурхайн компани ч ийм хунд бдалд ороод бга ажилчдынхаа 50 дээш хувийг халапд бга. энэ бол бдаг зуйл ингэж байж улдсэн 80 хувь болох ажилчидынхаа аригэрийг холлтой байлгах бно
2015/12/22 103.17.108.42
bi
gants ene kompani bish tusuviin olon baiguullaga zardlaa hemne gesen zasgiin gazriin shiidveriin daguu oron toog tsomhotgoj bga. tsomhtgold orloo geed temtseed yvaad bval hetsuu bga ene ued bugd dampuurah uu. ene oron too zardlaa buuruulah ni ugaasaa bga
2015/12/22 103.17.108.42
Zochin
Enerji chini hynii nuuts marketing geed olon bodlogo todorhoiloh hymyys baidag l ium baina lee.ted er ni iygaa harj yamar iumaaraa kompaniihaa bodlogiig stratekiig todorhoilood syyj baidag ium.Dynd ni mungu idsen heden hymyys iim l baigaa ium daa.
2015/12/21 103.17.108.42