Ардчилсан намын сонгуулийн сунгаа үргэлжилж байна. Уг сонгууль болохтой холбогдуулан намын гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг хийж байгаа. Намын шинэчилсэн бүртгэлд 18 мянган гишүүн хамрагджээ. Намын гишүүд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсанаар намын даргын сонгуульд оролцох боломжтой болох юм. АН 180 мянган гишүүнтэй гэх ч 18 мянга орчим гишүүд нь шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаад байгаа юм. Тус намын зүгээс гишүүдийнхээ бүртгэлийн хугацааг сунгахгүй гэх мэдээллийг өгөөд байгаа.
АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэл баасан гариг буюу нэгдүгээр сарын 6-ны өдөр дуусна. Шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан АН-ын гишүүд л намын даргын сонгуульд санал өгөх эрхтэй болох юм. Гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг сум, аймаг, дүүргийн намын хороо болон төв нам дээрээ хийж байгаа юм байна.