УИХ-ын гишүүн Самандын Жавхлан дөрвөн сарын цалингаараа тойргийнхоо иргэдэд таван цул авч, тараажээ. Тодруулбал, түүний сүүлийн дөрвөн сарын цалин нь 6 сая 168 мянга 844 төгрөг болсон байна. Тэрээр нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 10, 20, 23, 28-р хорооныхоо өрх толгойлсон, олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан болон нэн ядуу нийт 300 гаруй өрхөд хонины хуйхалсан толгой, таван цул, сүү, гурил, нүүрс, түлээ өгчээ.