Баярын үеэр эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаал гарлаа.Уг тушаалд харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал, ерөнхий эмч нарт дараах үүргийг даалгасан байна.
Тухайлбал,
-Шинэ жилийн амралтын өдрүүдэд байгууллага бүр хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын 320981 дугаарын утсанд 07.00-19.00 цагт шуурхай ирүүлэх,
-Шинэ жилийн үеэр тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэх,
-Арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 2-ны өдөр хүртэл Шүд эрүү нүүрний төв, Дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 10.00-16.00 цаг ажиллуулах
-Түргэн тусламжийн төв, дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн хэсгүүдийг шаардлагатай үед хүн, хүч нэмэгдүүлэн ажиллахыг тус тус даалгасан аж.