8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол залуу Герман оюутан эмэгтэйг хүчирхийлжээ

2016-12-29 11:40:00

Оюутан эмэгтэйн биед халдаж, гэмтээн хүчиндсэн этгээдийг өчигдөр буюу Лхагва гарагт цагдаа нар Истанбул хотноо баривчилжээ.

Хэрэг энэ сарын 23-ны шөнийн 01:00 цагт Истанбулын Шишли дүүрэгт гарсан байна. Германаас оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан ирээд байсан Турк үндэстэн, 22 настай эмэгтэй кафенаас оюутны байрандаа ирж байжээ. Энэ үед тааралдсан этгээд түүнийг хоргоож, дагуулж явах гэсэнд эсэргүүцсэн тул дөрвөн метр өндөр сүмийн хана мөргүүлж гэмтээгээд сүмийн хашаанд чирж оруулан хүчирхийлсэн байна.

Үүнийхээ дараа тэр оюутан эмэгтэйн гар утсыг аваад хэргийн газраас зугтсан гэнэ. Цагдаа нар гудамжны хяналтын камерын 380 цагийн бичлэгийг шүүж үзсэний эцэст Монголоос ирсэн хүн уг хэргийг үйлдсэн болохыг тогтоож, өчигдөр баривчилсан аж. Түүний гэрээс оюутан эмэгтэйн гар утас олдсон байна.

Хүчирхийлэгч этгээд Туркэд жуулчны визээр ирээд оёдлын үйлдвэрт ажиллаж байжээ.

Гэмт этгээд өмнө нь хүйсээ сольсон биеэ үнэлэгчийг мөн хүчирхийлж байснаа цагдаа нарт хүлээсэн байна. Тэр оюутан эмэгтэйг биеэ үнэлэгч гэж эхлээд ойлгосон гэнэ. Харин сүүлд биш болохыг нь мэдсэн ч өөрийгөө зогсоож чадаагүй гэж мэдүүлжээ.

Хохирогч эмэгтэйг гэр бүлийнхэн нь Германд буцаан эмчлүүлж байгаа тухай мэдээлсэн байна.

Эх сурвалж: Dogan, HurriyetDailyNews

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
01
buzar nowsh heleh ch muu ug alga
2016/12/29 59.153.113.215
ad
uls ornii ner unagaasan uudgui.shuud shiitgeliig ni hatuu uguh heregtei.
2016/12/29 49.0.135.2
  • Recent
  • Most Read
  • Most Comment