8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Энх-Амгалан: С.Зоригийг хөнөөсөн хэргээ далдлахын тулд 4 хүний амийг шатааж хохироосон

2016-12-28 15:15:00

 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатарыг томилох асуудлыг хэлэлцэв.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшиж буй Б.Амгаланбаатар болон Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нараас асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү  "С.Зоригийг хөнөөсөн хэрэг илэрсэн үү. Та нар зөв дүгнэлт гаргасан уу" хэмээн асуулт асуухад  Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "С.Зоригийн амийг хохироосон хэрэг батлагдсан. Шүүх удаан хугацаагаар хуралдаж шийдвэрээ гаргалаа. Захиалгаар хүний амь нас хохироосон. Үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүний амь насыг шатааж хохироосон гэсэн дүгнэлт өгсөн. Энэ хүмүүс буруутай гэж үзээд шүүх шийдвэрээ гаргасан" хэмээн хариулт өглөө. 
Ингээр Улсын Ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатарыг томилохыг гишүүдийн олонхи дэмжлээ.  Үүнтэй холбогдуулан Б.Амгаланбаатарыг Улсын Ерөнхий прокурорын орлогчоор танилцсан талаар УИХ-ын дарга Ерөнхийлөгчид бичгээр хариу өгдөг байна.


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Урнаа
Энэ юу ярих гээд юу яриад бна аа
2016/12/30 202.179.24.62
Shuuh bol luivarchid
Neg huniig sgutgesen gej bas neg huniig orond ni tavidag iim mulguu huul erhiin baiguullaga gej yu baisan yum. Ard tumen shuuhees unen yum garna gej goridoltgui shuu. Shuuhed ochivol hochi chin bolno
2016/12/29 87.211.48.158
Zochin
Zahialsan hunee medehgui bj shal teneg yom yarihiin.daldalj 4 hun alsan ch geh shig teneg humuust yom yarij bgaa muu haashaa iin.
2016/12/29 103.26.193.156
Ganba
Bas neg naimaachin orood irlee
2016/12/28 59.153.114.187
buhimdagh
shaaaaaaaaaaaaaaaa
2016/12/28 139.5.219.253