АН-ын дарга З.Энхболд Тавантолгойн асуудлаар АН-ын Төв байранд мэдээлэл хийлээ. АН-ын дарга З.Энхболд хэлэхдээ "Ардчилсан нам ямагт үндэсний язгуур эрх ашгийг нэгдүгээр тавьдаг. Тиймээс Тавантолгойн орд ард түмний мэдэлд хэвээр байгаа. Сүүлийн хэд хоногийн үйл явдлыг харвал хуучин явж байсан хамгийн муу хувилбараар явуулахаар шийдэх гэж байна. Энэ нь Ардын намын бүлэг дээр буцаагдсан байна лээ.\015 онд гаргасан Хөрөнгө оруулалтын гэрээ нь хэд хэдэн хувилбартай. Нэг нь Шиньхуад маш их ашигтай, дунд зэргийн ашигтай зэрэг байсан. Зарим хувилбарт нь газраа 100 жилийн хугацаатай ашиглуулах нөхцөл ч байсан. Энэ гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг гаргасан. Ингээд ажлын хэсгийн дүгнэлт гарч, үүнийг долоодугаар сарын 3-наас эхэлж УИХ-ын гишүүдэд тараасан. Тавантолгой ордыг хувьдаа авах зорилготой MCS гэдэг компани ХМХ-ээр буруу мэдээлэл маш их явуулсан.
Тавантолгой бол ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байдаг. MCS-ийн бүтээсэн баялаг биш учраас ард түмний мэдэлд байх ёстой.
ТТ төслийн 49 хувийг 400 сая доллараар зарах гэж байна. Гэтэл энэ нийт үнэлгээнийх нь маш бага хувь” хэмээн хэллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.