Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас 100 орчим тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл хүсчээ. Гэвч энэхүү зээлийг ямар зорилгоор авах гэж байгаагаа тайлбарлаагүй байна хэмэээн Оросын НТВ телевиз мэдээлсэн байна. ОХУ-ын талаас зээл өгөх хүсэлтэд татгалзсан хариу өгсөн байна. Учир нь Монголын Засгийн газар уг зээлийн зорилгоо тодорхой тайлбарлаж чадаагүй аж. Зээлийн зорилгоо тайлбарлаж чадаагүй учраас зээл өгөхөөс татгалзсан байна.
Үүнээс гадна, Монгол Улс Оросын ВТБ банкнаас 200 сая ам.долларын урт хугацааны зээл хүссэн байна.
Манай Засгийн газар ОХУ-аас 100 тэрбум рублийн зээл хүссэн ч татгалзсан хариу авчээ
2016-12-28 11:53:00