УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанаас санаачлан нийслэлийн Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн 30 сурагчид өвлийн куртка болон шинэ жилийн бэлгийг өнөөдөр гардуулан өглөө. Тус сургуулийн бага ангийн дунд судалгаа явуулж, тусламж дэмжлэг шаардлагатай хүүхдүүдийг сонгон ийнхүү тусалжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны ажилтнууд хувиасаа хандив цуглуулсан бөгөөд сайн үйлсийн ийм арга хэмжээг цаашид үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Т.Энхэлээ