УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх байсан ч долоо хоногоор хойшлууллаа.Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн энэ сарын 22-нд өргөн мэдүүлсэн юм. Байнгын хорооны хуралдааны эхэнд хуралдаан даргалагч УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн өчигдрийн хуралдаанаас энэ асуудлыг түр хойшлуулахаар ярилцаж тохиролцсон хэмээгээд хойшлуулав.
Хөгжлийн банкны тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа
2016-12-27 14:38:15