МАН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж байна. Тус бүлэг өглөөнөөс хойш уртасгасан цагаар хуралдаж байгаа бөгөөд бүлгээр Тавантолгойн асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газар Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахаар Хятадын Шиньхуа групптэй хэлэлцээр хийж эхэлсэн. Гэхдээ ямар нөхцлөөр яаж ажилах нь одоогоор тодорхой бус байгаа юм. Тэгвэл уг асуудлыг МАН-ын бүлэг өнөөдрийн хурлаараа хэлэлцэж байна. Бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд хоёр оролцож байгаа юм.
МАН-ын бүлэг Тавантолгойн асуудлыг хэлэлцэж байна
2016-12-26 15:09:00