
МУГТ, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа Антарктид тивийн ноён оргил Винсон массив/д.т.д 4,897м/ оргилд амжилттай авиралт хийж төрийн далбаагаа мандууллаа. Чили улсын цагаар 2016 оны арванхоёрдугаар сарын 25-ны 19 цаг 15 минутад оргилд амжилттай хөл тавьжээ Монгол уулчин дэлхийн долоон тивийн долоон ноён оргилд амжилттай авирч гарсан түүхэн дээд амжилт тогтоосон байна.




