8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэтгүүлчидтэй уулзах үеэрээ В.Путины хэлсэн онцлох ишлэлүүд

2016-12-25 10:32:00

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин жил бүр сэтгүүлчидтэй уулзаж өргөн сэдвээр ярилцдаг. Энэ дагуу уржигдар сэтгүүлчидтэй уулзаж төрийн бодлого болоод бусад асуудлаар хариулт өглөө. Туркт ОХУ-ын Элчин сайдын хөнөөсөн хэргээс үүдэж товлосон хугацаанаасаа хойшлогдсон уг хурал уржигдар болж, дөрвөн цаг орчим үргэлжилсэн юм. Энэ үеэр Путин 45 сэтгүүлчийн 60 орчим асуултад хариулт өгсөн байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн оролцсон 12 дахь удаагийн уламжлалт хэвлэлийн бага хуралд 1437 сэтгүүлч, тэдний дунд Япон, АНУ, Хятад, Герман, Франц, Швед, Испанийн хэвлэлийн байгууллагын төлөөлөл оролцжээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн бага хурлыг ОХУ-ын Россия-1, Россия-24, Первый канал сувгаар шууд дамжуулжээ.

Ингээд энэ үеэр Владимир Путины хэлсэн онцлох 30 ишлэлийг хүргэж байна.

1.  ОХУ-ын эдийн засаг дэлхийн эдийн засгийн нэгээхэн хэсэг байх болно. Ирэх онд Орос улс инфляцийн төвшинг 5,5 хувьд барихаар төлөвлөсөн бөгөөд макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг анхаарах ёстой.

2. Өнгөрсөн жил Орос улсын ДНБ-ий хэмжээ 3,7 хувиар буурсан, 2017 онд энэ хэмжээг 1 хувьд, цаашид 0,7 хувь, улмаар 0,6 хувьд хүргэнэ. Мөн эдийн засгийн хэд хэдэн секторт өсөлт ажиглагдсан. Тухайлбал, машины, химийн болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл онцгой нэмэгдсэн. Оросын эдийн засгийн хөгжилд эерэг үр дүн гарч байна.

3. Өнгөрсөн 2015, 2016 онд төсвийн алдагдал 2,6 хувьтай байсан, харин энэ жил арай өндөр үзүүлэлт гарах байх. Жилийн эхний арван сард төсвийн алдагдал 2,5 хувьтай байсан, гэхдээ оны эцэст 3,7 хувьд хүрэх магадлалтай. Мөн ОХУ-ын Нөөцийн сан 100 тэрбум ам.доллар хэвээр байгааг тэр онцолсон байна.

4. Мэдээллийн технологийн салбар хурдацтай хөгжиж, энэ салбарын экспортын хэмжээ долоон тэрбум ам.долларт хүрсэн, консалтингийн үйлчилгээг сайжруулах үүднээс дотооддоо үндэсний хэмжээний үнэлгээний агентлаг байгуулахаар төлөвлөж байгаа. 

5. Смоленскийн ойролцоо сүйрсэн онгоцны ослын талаар тагнуулын байгууллагын ажиллагаа үргэлжилж байгаа.

6. Украинчууд Европын холбооны орнуудад визгүй зорчих асуудлыг дэмжиж байгаа.

7. ОХУ-ын 2011 онд батлан хамгаалахын салбарт зарцуулсан хөрөнгийн хэмжээ ДНБ-ий 2,7 хувьтай тэнцэж байсан бол 2016 онд 4,7 хувь болж нэмэгдсэн. Харин 2017 онд 3,3 хувь, 2019 онд ДНБ-ий 2,8 хувьтай тэнцэх хөрөнгийг батлан хамгаалах салбарт зарцуулах төлөвлөгөөтэй байгаа.

8. Өнгөрсөн хэдэн жилийн туршид зэр зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, сайжруулах шаардлагатай байсан. Одоо тэр зорилтод хүрсэн тул дахин их хэмжээний мөнгө зарцуулах шаардлагагүй болсон

9. Зардлыг нь танаснаар манай улсын батлан хамгаалах салбарын хүчин чадал, нөөцөд нөлөөлөхгүй.

10. Украины асуудлаас хойш Москва болон Вашингтоны харилцаа мухардмал байдалд орсон ч ОХУ цаашид ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп болон Ардчилсан намын шинэ лидерүүдтэй албан харилцаагаа сэргээнэ гэдэгт найдаж байгаа.

11. АНУ-ын Ардчилсан нам нэрнийхээ жинхэнэ утга учрыг мартсан. Обамагийн засаг захиргаа болон Ардчилсан намын удирдах төвшинд өөрсдийн алдаа дутагдлыг гадны хүчин зүйлд тохохыг оролдож байна.

12. ОХУ нь Европын холбоотой найрсаг харилцаатай байхыг эрмэлздэг. ОХУ болон Европын холбоо дуу нэгтэй байх хэрэгтэй. 

13. Европын холбоо нь дотоод асуудлаа шийдэж чадахгүй бол ОХУ нь Европын орнуудтай тус тусад нь хамтарч ажиллах хэрэгтэй болов уу.

14. Сэргээш хэрэглэхийг төрөөс дэмжих тийм систем ОХУ-д хэзээ ч байгаагүй, байж боломгүй зүйл юм. Хилийн чанадад ажиллаж байсан Родченков ОХУ-д ийм бузар муухай зүйлийг авчирсан. WADA тэргүүтэй сэргээшийн эсрэг байгууллагуудын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, тодорхой байх ёстой.

15. ОХУ-ын Элчин сайдыг хөнөөсөн нь Орос орныг, Орос болон Туркийн харилцааг сүйтгэх гэсэн оролдлого.

chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment