8o
Улаанбаатар хот
mobile menu

Берлинд халдлага үйлдсэн этгээдийг буудан хороожээ

2016-12-24 15:25:00

Энэ долоо хоногийн даваа гарагт Германы нийслэл Берлин хотын худалдааны захад халдлага үйлдсэн Анис Амри гэгч этгээдийг цагдаа нар Милан хотод буудан устгажээ. Өчигдөр өглөө Милан хотын Сесто-Сан-Жованни дүүрэгт тунис гаралтай гэмт этгээд Амри бичиг  баримтаа үзүүлэхийг хүссэн цагдаа руу гал нээсэн байна. Цагдаа мөрөндөө шархаджээ. Германы албаны хүмүүс хэлэхдээ “хурууны хээгээр нь түүнийг Амри гэгч болохыг тогтоосон” гэв. Түүнд хамсаатнууд байсан эсэхийг цагдаа нар олж тогтоохоор ажиллаж байна.

Гэмт этгээд Амри даваа гарагт Берлин хотын төвд  Зул сарын баярын бараа худалддаг хөл хөдөлгөөн ихтэй зах руу ачааны машинаар дайран орсон билээ. Уг халдлагын үеэр 12 хүн амиа алдаж, 50 орчим хүн гэмтэж бэртсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Бямби
Манайхан ч гэсэн нэг их баривчлах гээд байх хэрэггуй юм шиг ээ! Эсэргууцэл заавал узуулж л таарна! Тэгээд ч манайх цаазгуй орон! Оорсдийгоо ч бод!
2016/12/24 59.153.112.58
  • Recent
  • Most Read
  • Most Comment