УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга хамгийн их чуулган тасалдаг гишүүнээр "тодроод" байна. Тэрбээр бараг хуралдаа суудаггүй аж. Сүүлийн хоёр долоо хоног чуулганы хуралдаан даргалж байгаа дэд дарга Ц.Нямдорж "Д.Гантулга гишүүн анхаарал татаж байна шүү" хэмээн хэлж толгойгоо сэгсэрч харагдсан.
Угтаа бол УИХ-ын гишүүний гол үүрэг байнгын хороо, чуулганы хуралд сууж хууль батлалцах юм. Гэтэл сүүлийн үеийн гишүүд энэ үүргээ тэр бүр мэддэггүй бололтой.