Баянгол дүүргийн иргэн С /эм, 36 настай/-г байрных нь гадна боож унаган цүнхтэй бичиг баримт, 3195 юань, 57 мянган төгрөгийг дээрэмдсэн хэрэг өнгөрөгч бямба гарагт гарчээ. Цагдаагийн алба хаагчид гэмт этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчилсан байна. Булган аймгийн Хутаг-Өндөр суманд суух Т /эр.18н/, Б /эр.18н/, Х /эр.18н/ нар бүлэглэн эмэгтэйн эд зүйлсийг дээрэмдэж зугтаасан байжээ.Уг хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.