Ирэх долоо хоногийн пүрэв гариг буюу 12 дугаар сарын 29-нөөс бүх нийтийн амралт эхэлж дөрөв хоног дараалан амрах юм. Тиймээс шинэ он гарахаас өмнө шийдвэрлэх асуудлаа хэлэлцэж дуусгах хэрэгтэй гэж УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж үзэж байгаагаа чуулганы хуралдааны үеэр хэллээ.
Тиймээс ирэх долоо хоногийн чуулганы хуралдааны хуваарийг урагшлуулж, лхагва гаригт хийх саналыг УИХ-ын даргатай зөвшилцөхөө мэдэгдлээ. Учир нь Хилийн тухай хууль зэрэг зарим хуулийн төслийг батлан шийдвэрлэх шаардлагатай байгаа аж.
Т.Энхэлээ