8o
Улаанбаатар хот
mobile menu

Бор шувуу: Засгийн газрыг огцруулах асуудлыг ярьж эхэлжээ

2016-12-23 10:21:00

 


Ийм нэг бор шувуу Төрийн ордон дотор нисч эхэллээ. Тодруулбал, Ц.Даваасүрэн тэргүүтэй зарим гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлаар сэм, сэмхэн ярьж эхэлсэн гэнэ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар ярьж эхэлсэн гол шалтгаан нь Тавантолгойн гэрээтэй холбоотой аж. Засгийн газар Тавантолгойн гэрээг эдийн засгийн эргэлтэд оруулахаар Хятадын Шиньхуа групптэй хамтран ажиллаж эхэлсэн. Эдийн засгийн хүндрэлтэй тулсан энэ хүнд цаг үед Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэж үзэх хүмүүс олон. Тэгвэл иргэдийг баярлуулсан энэхүү шийдвэрийн ард ноцтой асуудал нуугдаж буй гэх мэдээлэл гарч байгаа юм. Тодруулбал, Тавантолгойн 49 хувийг Хятадын талд 400 хан сая доллараар зарах тохироог хийсэн гэх мэдээлэл байгаа юм. Уг асуудал Засгийн газрын түвшинд яригдаж байгаа нь үнэн гэх яриа ч бий.

Үүнийг л Ц.Даваасүрэн тэргүүтэй гишүүд эсэргүүцэж буй аж. Уржигдар Ц.Даваасүрэн гишүүний өрөөнд 20-иод гишүүн цуглаж, энэ гэрээний талаар ярилцсан байна.  Тэд  “...Хэрэв Засгийн газар одоо яригдаж байгаа гэрээгээ УИХ-д оруулж ирвэл Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барина” гэж тохирцгоогоод салцгаажээ.

Ямартай ч Засгийн газар Тавантолгойн хувийг хятадуудад хямд зарах шийдвэрийг гаргавал тэд огцруулах асуудлыг хөндөх бололтой. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын хувьд Оюутолгойн гэрээ болон Тавантолгойн асуудлаар идэвхтэй ярьж, шүүмжилж ирсэн гишүүдийн нэг. Тэд өнгөрсөн хавар МАН-д гишүүнээр элсэх үедээ "Бид МАН-д орсон ч үзэл бодлоо худалдахгүй. Улс эх орны хувь заяатай холбоотой томоохон ордуудын асуудлаар л гэхэд амаа бариулахгүй ярина. Хэрвээ тэд шударга бус шийдвэр гаргавал бид урьдын адил эсэргүүцсээр л байх болно" гэж ярьж байсан.


Сү.Батболдын Засгийн газар Тавантолгойн нүүрсийг барьцаанд тавьж Хятадын Чалко компаниас 350 сая долларыг зээлсэн. Энэхүү мөнгийг эх орны хишиг хэмээн 20 мянган төгрөг болгон иргэдэд тарааж дуусгасан байдаг. Энэхүү 350 сая долларын зээл тун удахгүй буюу ирэх оны хоёрдугаар сард дуусах гэж байгаа юм.  Тэгвэл Шиньхуа группийнхэнтэй уулзсан уулзалтаар Хятадын тал уг зээлийн үлдэгдлийг тэглээд хариуд нь 49 хувийг авахаар манай талтай тохирсон гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа юм. Чалкотой байгуулсан гэрээний дагуу  үлдсэн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компаниас 85 сая долларын өртөг бүхий нүүрсийг Хятадад нийлүүлэх үүрэгтэй. Энэ хэвээр нүүрсээ нийлүүлбэл ирэх оны хоёрдугаар сард Чалкогийн өрийг тэглэж дуусах юм.  Гэвч эрх баригчид хоёрдугаар сарыг хүлээхгүйгээр үлдэгдэл өрийг 49 хувиар солих тухай яриаг өрнүүлж буй нь анхаарал татаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд манай улс нүүрсээ Чалкод зах зээлийн үнээс маш хямд үнээр нийлүүлсэн.  Тодруулбал, тонн тутмыг нь 70 доллараар нийлүүлсэн.

Тавантолгойн 49 хувийг 485 сая доллараар үнэлсэн энэ наймааны цаана ямар нэгэн асуудал нуугдаж буй нь тодорхой.
Тавантолгойн төмөр замыг барихаар болбол Хятадын тал 49 хувийн давуу эрхтэйгээр оролцохоос гадна төмөр зам тавьсаны дараа 49 хувийг мөн эзэмшинэ гэх мэдээлэл ч байгаа юм. Тавантолгой бол коксжих нүүрсний нөөцийн хэмжээгээрээ дэлхийд эхний 10-т багтдлаг.  Үүнээс дөрвөн давхаргын коксжих нүүрсний баяжмалын гарц нь 66.9 хувьтай буюу Канад, Австралийн дэлхийн зах зээлд нийлүүлдэг нүүрснээс чанараараа илүү. 6.5 тэрбум гаруй тонн нөөцтэй. Хамгийн сайн нөөцийн хувьд 100 аас дээш жил үргэлжлэх боломжтой. Тэгэхээр энэ их баялагийн 49 хувийг маш хямд үнээр зарахаар эрх баригчид тохирсон нь ийнхүү МАН-ын бүлгийн зарим гишүүдийн дургүйцлийг хүргэжээ.


Мэдээж 49 хувийг зарах дээрээ тулбал стратегийн чухал орд гэдэг үүднээс УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх учиртай. Уг асуудлыг оны өмнөхөн УИХ-аар хэлэлцэж магадгүй гэнэ. Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 29-өөс эхлэн дөрөв хоног дараалан амрах шийдвэрийг гаргасан.  Тэгвэл иргэдийг олон хоногоор амруулж байгаад энэ асуудлыг хэлэлцэж магадгүй байгаа гэх.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Жагаа
Хэруул хийсээр байгаад бид баян ходоод болж дууслаа. Шийдээч. Амин хувийн эрх ашгаа хойш нь тавьж чадахгуй бол чаддаг хумуустээ ог.
2016/12/24 66.181.186.152
гадны гар хөлүүд
уих-д худалдагдсан хулгайч дарамтлагдсан хуучны гишүүд олон байгаа бололтой дог оо тийм биш бол одоо гарч байгаа гадны бодлогыг дэмжсэн элдэв хууль баьлах гэж гүйхгүй оффшорчидтой маш хатуу тэмцэх бай
2016/12/23 182.160.5.90
Харамсал
Намын нэр барьж ах дүү төрөл садан найз нөхдөө албан тушаалд томилж байгаа Мөнхбат, Хүрэлсүх, Зам тээврийн сайд нар ичиг ичиг
2016/12/23 150.129.142.10
Zochin gdg haruudiiig halj hiin gsniin gargasan deer deee
Bid hiihgui
2016/12/23 202.21.106.145
Zochin
erunhii said zaluu hunii Yamarch tsog hiimer alga aaa Tolgoi ergeed daralt ni ih bdag umuu Yamarch Zorigoo alga Esvel deerees ni daramtlaad bdag baih
2016/12/23 150.129.141.104
zochin
4jiliig huleeseer baital naana ni hunii hool boloh geed b.na tsas malaa
2016/12/23 112.72.9.162
ulaan
zuv sanal garch bna shuu tsaana chin Mongoliig Hytadad dagaar oruulahiig sanaarhaj bui nuhud ih bna shuu Munhorgiliin hiisen yrisan zuiliig hynahgui orhij ul bno shuu Ogtsruulahiig demjij bna
2016/12/23 202.179.29.239
Дэмжиж байна
Болохгүй зүйлд хяналт тавьж байх нь тэдний үүрэг. тэгэх л гэж бид сонгосон энэ хшмүүмиыг
2016/12/23 202.21.117.102
Tsas
Uyiin uyd surug huchinbiy daagch nar ingej hutsaj bdiin mongold togtvortoi bdal heregtei geseer btal albaar horloj bgaa yum shig ta nar zail malnuudaa ard tumen songoltoo hiisen 4 jiliin daraa dugne
2016/12/23 27.123.214.105
  • Recent
  • Most Read
  • Most Comment