8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг баталлаа 

2016-12-22 11:46:33

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан юм.  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг дагалдан орж ирсэн 15 хуулиас гурвыг нь буцаан татжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдсанаар хүчирхийлэгчийн асуудлаар гомдол ирж, бүртгэгдсэн тохиолдолд  анхны удаад захиргааны хуулиар шийтгэж, дараагийн удаад эрүүгийн хэрэг үүсгэж, гэмт хэрэгт тооцон ял оноох  заалт оруулж байгаа юм. Харин гэр бүлийн хэн нэгнийг үг болон үйлдлээр тохуурхан даажигнасан тохиолдол ч гэмт хэрэгт тооцогдох тухай заалт гишүүдийн дэмжлэгийг авсангүй. Хамгийн чухал нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг эрүүгийн хуулиар шийтгэдэг болох юм. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг гишүүдийн олонхийн саналаар баталлаа.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
анхаа
Үгээр дарамтлана гэдэг маш аймшигтай дАРАМТЛАЛ Гэдгийг ойлгодоггүй , МУУ л бна даа
2016/12/22 202.126.91.90
  • Recent
  • Most Read
  • Most Comment