8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр тахиа өдөр

2015-11-17 08:40:00

Аргын тооллын 11 сарын 17, Ангараг гараг. Билгийн тооллын 6, Элдэв тэнгэртэн одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 21 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр гахай, могой, морь, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, аюулаас зайлах, ламтай учрах, цагаан зүгийн үйлд сайн. Цэрэг хөдөлгөх, улаа гаргах, хиншүү хярвасны үйл, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавихад муу. Өвчин болвол гурав ба тав хоногт амирлана. Замд гарвал муу, гаслантай учран, найз нөхдөөс хагацахуй гэм буй. Баруун нүд татвал холын мэдээ, сураг сонсоно. Зүүн нүд татвал эдийг олох болой. Баруун чих хангинавал ундаа олдоно. Зүүн хангинавал гэм ирнэ. Нохой уливал үхэгсэдийн сураг сонсох ба хэрээ дуугарвал нөхөртэйгөө учирна. Шилбэ татвал хэрүүл тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment