Анкара хотод алагдсан Оросын Элчин сайд Андрей Карловт ОХУ-ын баатар цолыг нөхөн олгосон зарлигт Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ.
Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэнээр "Карловыг хөнөөсөн хэргийн ард хэн зогсож байгааг тооцож тоолоход яарах хэрэггүй. Үүнээс өмнө Туркийн ГХЯ-ны тэргүүн Мевлют Чавушоглу энэ хэрэгт исламын номлогч Фетхуллах Гюлен хамаатайг хэлж байсан" гэдгийг Кремлийн албан ёсны сайт нийтэлсэн байна.