АН-ын даргад нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдөр Хэнтий аймгаас эхэлнэ. Нэр дэвшигчид сурталчилгаагаа 40 хоногийн турш 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт явуулах юм байна.
Ингэхдээ намын даргад нэр дэвшиж байгаа таван хүн орон даяар нэгэн зэрэг хамтдаа явж сурталчилгаагаа хийх юм байна. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид бие даасан сурталчилгаа хийхгүй аж.