С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангид 10:00 цагаас эхэлнэ. С.Зоригийг хөнөөсөн хэрэг ”маш нууц”-д хамаарч байгаа. Учир нь Төрийн нууцтай холбоотой бичиг баримт, материал хавтаст хэрэгт авагдсан гэсэн үндэслэлээр хаалттай явуулахаар тогтсон.Энэхүү шийдвэрийн талаар хохирогчийн талын төлөөлөл буюу С.Зориг агсны дүү С.Оюун энэ талаар хэлэхдээ “Хэргийг нээлттэй болгох хэрэгтэй. Мөн шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргаж удаа дараалан шаардлага хүргүүлсэн ч хүлээж аваагүй. Ямарч хүсэлт хүлээж байхгүй байгаа” гэсэн байна.
С.Оюун: Шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гарсан ч хүлээж аваагүй
2016-12-22 09:26:00