Монгол улсын Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Далай ламын айлчлалтайгаар холбоотойгоор Хятад Улсын Засгийн газраас уучлалт гуйсан тухай “Global Times”-ийн хуудаснаа нийтлэгдсэн байна.
Тодруулбал, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил "Хятад улсад хандан Далай ламын айлчлалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд түүнийг дахин улс орондоо урихгүй тухай амлалт өгсөн байна. Мөн Далай ламын айлчлалтай холбоотойгоор Хятадын Засгийн газраас уучлалт гуйжээ. Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулж, зөв замд нь оруулахын тулд хичээл зүтгэл гаргаж, “Нэг Хятад” бодлогыг дагаж мөрдөн, Төвдийг Хятадаас тусгаар бус гэдгийг хүлээн зөвшөөрөхөө мэдэгдсэн байна" хэмээн бичжээ.