Хуульзүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хилийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэтийн 49 хувийн асуудал юм болсон бэ. Оноос өмнө Их хурлаар хэлэлцэж шийдвэр гаргах уу” гэж асуулаа.
Түүний асуултад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "Ажил явж байна. 7 хоногт хоёр удаа хуралдаж байна. Зарим зүйл нь бүрэн биш учир удаашралтай байна. Ямар ч байсан оноос өмнө ГОК-ийн асуудал нэг талдаа гарна. Шалгалтын ажлын хэсэг дүгнэлтээ бичиж байна. “Эрдэнэт”-ийн асуудал оноос өмнө шийдэгдэнэ гэлээ.
Т.Энхэлээ