НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг ирэх онд болох Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэнэ.
Учир нь тэрбээр энэ оны эцсээр НҮБ-ын тэргүүний албан тушаалаа өгсөн нь ийм шийдвэрт хүргэсэн байж болзошгүй гэдгийг олон улсын улс төр судлаач, шинжээчид үзэж байгаа юм байна. Тэрбээр 2007 оноос хойш НҮБ-ыг удирдсан аж.