БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе авилгын хэрэгтэй тэмцэж эхэлсэн. Тэгвэл улсын хөрөнгөөс завшсан, авлига авсан зэрэг хууль бусаар хөрөнгөжсөн төрийн ажилтнуудын эд хөрөнгийг албадан хурааж, улсыг хохиролгүй болгох ажлыг эхлүүлжээ. Хөрөнгөө хураалгах төрийн албан тушаалтнуудын тоонд экс ерөнхийлөгч Жин Ду Хуан багтсан бөгөөд 2200 тэрбум воныг улсад буцаан өгөх шийдвэрлэжээ. Ерөнхийлөгчийн хөрөнгийг албадан хураах ажлыг үүрэг болгосноор түүний гэр бүлийнхнээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 2200 тэрбум воны бараг 50 хувь буюу 1116 тэрбум воны эд хөрөнгийг албадан хураагаад байгаа аж. Албадан хураасан эд хөрөнгөний тоонд түүний хоёр хүү болон бэрүүдийн АНУ дахь хувийн эзэмшил газар, тансаг зэрэглэлийн хаус, банкин дахь мөнгө, хувьцаа эзэмшигчийн эрхийн бичиг, БНСУ дахь барилга, хувийн газар зэрэг багтжээ.
Экс ерөнхийлөгчийн хөрөнгийг хуваажээ
2015-11-13 14:23:00