
БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос өглөө 10:00 цагт нисэх байсан бүх нислэгүүд агаарын бохирдлын улмаас 15:00 цаг хүртэл хойшилжээ. Манай улсын Чингис хаан Олон улсын нисэх буудалд газардах байсан Станбул-Улаанбаатар чиглэлийн ТК-343 аяллын нислэг мөн тодорхойгүй хугацаагаар саатаад байна.“Тurkish airline” компанийн Боинг онгоц одоогоор цаг агаарын байдал, үзэгдэх орчин хязгаарлагдмал гэсэн шалтаанаар хойшлоод байгаа аж.
              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

