Алеппо хотноо ОХУ-ын Сири дэхь явуулж буй улс төрийг бодлогыг эсэргүүцэн Турк дэхь ОХУ-аас төлөөлөн суух элчин сайд Андрей Карловыг үг хэлж байхад нь цагдаагийн ажилтан буудан хороожээ. Аллагын хэрэгт сэжиглэгдэж буй этгээд нь 22 настай Мевлут Мерт Аядинтас гэдэг бөгөөд Анкара хотын цагдаагийн ажилтан байжээ.
Энэхүү хэрэг нь Турк хотноо Сирийн ерөнхийлөгч Башар-Ал-Асаддыг дэмжиж буйгаа илэрхийлэн жагссан олон мянган эсэргүүцэлээ илэрхийлсэн дараагийн өдөр тус хэрэг гарлаа. Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы хэлсэнэээр “Энэ ОХУ, БНТУ-ын хооронд сэв суулгахаар зориж буй санаатай хэрэг юм” гэсэн тайлбар хийлээ.
Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган ОХУ-ын ерөнхийлөгч Владимар Путин руу утасдаж, энэ хэрэг нь өдөөн хатгалага, турхиралт байсан хэмээн хэлсэн байна.
Харин Владимар Путин телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр “Хоёр орны харилцааг сэвтүүлж, өдөөн турхирсан хэрэг боллоо. Мөн Сири дэхь энх тайван тогтоох үйл ажилгааг хүртэл эсэргүүцсэн явдал байв” гэжээ.
Энэ асуудлаар ОХУ-ын албанынхан БНТУ-д ирж ажиллах болно гэдгээ ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгч Дмитрий Песков илэрхийллээ.НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Андрей Карловын аллагыг ихэд анхаарч буйгаа илэрхийлэн Бан Ки-Мүүн “Энэ ямар ч ухаангүй үйлдэл” хэмээн тайлбарлажээ.
BBC агентлагын БНТУ дахь сурвалжлагч “Жагсагчид ОХУ, БНТУ-ын засгийн газар хоорондын хамтын ажиллагааг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна” хэмээн мэдээлжээ.
Тус халдлага болохоос өмнө өнгөрсөн Мягмар гарагт ОХУ, БНТУ, Ираны гадаад хэргийн сайд нар Москва хотноо уулзахаар төлөвлөж байжээ.
Энэхүү халдлагын талаар олон улсын эрх, баригч, төрийн удирдлага тэргүүн нар юу гэж хэлсэн талаар чухлыг онцлон хүргэж байна.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Энэхүү хэрэг нь олон улсад амьдран суугаа диппоматичдын эрх ашгийг өгүүсгэсэн үйлдэл бөгөөд дэлхий дахинаа сануулга боллоо. Манай орны зүгээс энэ хэргийг илрүүлэхэд хамтран ажиллах боломжтой гэв.
Их Британийн Гадаад харилцаа, нарийн бичгийн дарга Борис Жонсон “Би түүний гэр бүлд гүнээ эмгэнэл илэрхийлж байна. Энэхүү халдлага уйвагүй явдал боллоо.
Германы дотоод хэргийн сайд Томас Де Майзиери “ Турк ч гэлтгүй олон улсад терроризмтиэй тэмцэх ажил чухал байна” гэв.
Францын ерөнхийлөгч Францойс Холланде “Энэ бол хор хохиролтой аллага боллоо” гэв.
Элчин сайд “Туркчуудын нүдээр Орос орныг тольдохуй” үзэсгэлэнгийн үеээр будуулжээ. Нийт найман удаа буу дуугарч, камерын дуранд цагаан цамц, зангиатай этгээд хэргийг үйлдсэн нь үлджээ. Тэрээр “Сирийг бүү март, Аллеппо хотыг бүү март гэж хэлээд Арабаар “Бурхан бол агуу” хэмээн олны өмнө хэлжээ. Туркийн элчин сайд эмнэлэгт очих замдаа амиа алджээ.