8o
Улаанбаатар хот
mobile menu

ОХУ-аас Туркт суугаа Элчин сайд Андрей Карловыг буудаж, амь насыг нь хөнөөжээ

2016-12-20 09:22:00

ОХУ-аас Туркэд суугаа Элчин сайд Андрей Карловыг 22 настай Мевлют Мерт Алтинтас гэдэг цагдаа буудан хөнөөсөн хэрэг өнгөрсөн шөнө Анкара хотод гарлаа. Хэрэгтэн Элчин сайдад халдахаар буу гаргаж ирэх үедээ “Алеппог мартах хэрэггүй”, “Аллах Акбар”, "Сирийг битгий март” хэмээн хашгичиж байжээ. Элчин сайд Андрей Карлов даваа гарагийн орой уран зургийн галерейд гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцон үг хэлж байх үед гэмт этгээд түүнийг араас нь буудсан нь энэ. Гэмт этгээд тухайн үед костюм, зангиатай байжээ. Цагдаа нар гэмт этгээдийг хэргийн газарт буудан устгасан байна. Атлинтас 2.5 жилийн өмнөөс Туркийн нийслэл Анкара хотын цагдаагийн газарт ажиллаж эхэлжээ.

Чухам ямар шалтгаанаар Элчин сайдын амь насыг бүрэлгэснийг цагдаа нар тогтоохоор ажиллаж байна гэж Туркийн Дотоод хэргийн сайд хэллээ. Халдлага болсон газрын хяналтын камерт буусан дүрс бичлэгээс үзвэл, гэмт этгээд Элчин сайдыг буудсаныхаа дараа “Алеппог мартаж болохгүй! Сирийг мартаж болохгүй!” гэж хашгирч байв. Мөн тэрбээр “Бурхан бол аугаа” гэж арабаар хашгирч байжээ. Алеппо хот өнгөрсөн долоо хоногийг хүртэл Сирийн сөрөг хүчний гол түшиц газар байсан юм. Оросын армийн дэмжлэгтэйгээр Сирийн засгийн газрын цэргүүд тус хотыг өнгөрсөн долоо хоногт бараг бүрэн чөлөөлсөн билээ.

Андрей Геннадьевич Карлов 1954 онд Москва хотод төрсөн бөгөөд 2013 оны долдугаар сараас хойш Туркэд суугаа ОХУ-ын Элчин сайдаар ажиллаж байжээ. Түүнийг туршлагатай дипломатич байсан хэмээн дурсаж байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Ymar aimar um be
2016/12/20 122.201.22.208
  • Recent
  • Most Read
  • Most Comment